Намайг энэ блогыг нээхэд юу хүргэв?

Орой Amélie Poulain хэддэх удаагаа ч юм үзээд сууж байхдаа гэнэт нэг зүйл санасан юм. Санахдаа бичиж үлдээмээр санагдаад болдоггүй. Дуртай киноны маань нэг л дээ. Анх үзэж байхдаа өмнө нь хичнээн ч удаа үзсэн франц улсыг дахиж нэг Амилигийн нүдээр харахсан гэж боддог байлаа. Жаахан байхдаа Парисаар явсан ч дахиж явах боломж олдоогүй. Харин өнгөрсөн сард буюу одоогоос сарын өмнө би Парист буусан ч бас л тэр боломж нь гараагүй юм :(

Тэр ч яахав гол юмандаа ороход киногоо үзээд суухдаа Амилигийн галт тэрэгний буудал дээр бууж сууснаа мэдээд гэнэт баярлаад л явчих шиг. Үхвэл харамсах зүйл бага юм байна ч гэж бодох шиг. Хөгшин авгай би ийм хүүхдийн зүйл бодоод сууж байхдаа инээд ч хүрэх шиг. 


Бас нэг анзаарсан юм нь кинон дээр гардаг олон цээж зурагны бүхээг гэх үү? Энэ зургын жижиг студи одоо ч хаа сайгүй байдаг нь их гоё. Гэхдээ кино дээрх шиг хуучныхтай тараагүй! Голдуу шинэ орчин үеийнх. Зураг нь таалагдахгүй бол кино дээрх шиг урж хаях шаардлаггүй. Дуртай зургаа сонгоод л хэвлэдэг. 

За яадаг ч байсан би жилийн дараа парис нүүхээрээ эсвэл наана нь нэг очихоороо Амили өдөр гэж хийнэ. Тэрийгээ ч пост болгон оруулна.

Au revoir!

Comments