Хаа ч хажууд суух гуниг минь

 



It was a sad and dismal day today, rainy, without a ray of hope, just like the long days of my old age which I know will be as sad and dismal.

Fyodor Dostoevsky

Хаяа хаяахан гуниглахдаа монголд яаж гунигладаг байсан маань бодогдоно. Тэгээд эндээс илүү тэнд гунигладаг байсан гунигаа санаад ч байх шиг. Хамгаас хайртай франц улсад очоод зовлон миний биеэс арилна гэж бодсон юм байхдаа? Монголд дуртай номоо аваад кофе шопд орж яг өнөөдрийнх шиг бүрхэг өдөр хичнээн жаргалтай сууж болох байснаа санаад санаа алдах ч шиг. Хүн тэгэхээр хаана байхаас шалтгаалж биш дотор байгаа гуниг гутрал зөвхөн өөртэй нь явж байдаг гэдгийг эсвэл өөрөө түүнтэйгээ тулж түүнийг арилгахаас биш нүүгээд л арилчихна гэж бодолтгүй ажээ. Хэдий энэнд би итгээд явчаагүй бас очоод яг ингэж бодохоо мэдэж байсан ч мэдрээд сууж байх бүр хэцүү ажээ.

Comments