Гуниг гутралаа мартаад
Би чинь үе үе хорвоо ертөнцөөс тасраад харанхуй хонгилд өөрийгөө түгжидэг өвчтэй болтой. Гэнэт сэрээд энэ чинь юу болоод байна вэ? Би чинь яагаад ингэчих вэ? Хэн бэ? ч гэж бодох шиг. Гоё сайхан зүйлийг анзаарахгүй эргэлдээд л байж.
Өнөөдөр гэнэт оройхондоо хонгилоос гарч ирэх нь тэр. Алдсан хугацаа нөхөж авахын тулд бас юу нь дээр орхиод явчихсанаа санах гэж эрэл хайгуул хийж байгаад орж ирлээ. Ийм сайхан оронд хүсэн хүсэн ирчихээд юу мэдэрч яаж мөрөөддөг байснаа ч умартан буцах тухай ч бодоод амжижээ. Аяа хайран сайхан цаг хугацааг өнгөрөөгөөд авжээ. Гэхдээ зүгээрээ хүн өөрийгөө олохын тулд өөрийгөө булшилсан ч алдаад байх зүйлгүй. Эргээд ирж л байвал хамаагүй ээ.
Хэлээ сураад авнаа. Өдөр бүр энэ мэдрэмжээ алдахгүйн тулд дурлан дурлан энд байгаа хугацаагаа үзэж хараад мэдрээд авах минь.

Comments
Post a Comment